09.16

Зурагчин сайдтай байхын “зовлон”-г ЗТЯ-ыхан амсаж байна даа

Зам тээврийн сайд М.Зоригт өөрийн твиттер, фэйсбүүк хуудсыг идэвхтэй хөтөлдөг нэгэн. Тэрбээр янз бүрийн мэдээлэл оруулахдаа байнга зурагжуулж, баталгаажуулдаг нь дагагчдынх нь тоог өсөхөд нөлөөлдөг биз ээ. 

Тэгвэл тэрбээр Зам тээврийн сайд болсон даруйдаа “бурууд нүд хурц” байхаар шийдэж, зурагчны авъяасаа харуулаад амжсан. Мөн өчигдөр өөрийн твиттер хуудсандаа “Зам тээврийн газрын даргаар төрөөс төрсөн тэрбумтан байдаг юм байна” гэсэн анхаарал татах мэдээллийг оруулан жиргэсэн нь өнөөдөр ч яригдах сэдвийн нэг болоод байна. 

Тэгвэл өнөөдөр мөн л УНҮ 05-91 улсын дугаартай тусгай дохиололтой хар машин түүний нүдэнд өртөөд амжжээ. Ямартай ч тэрбээр “ЗТЯ-ны хэн нь ийм тусгай дохиололтой яваад байна аа. Надад ч байхгүй шүү дээ” хэмээн фэйж хуудсандаа хийжээ. Яамных нь үүдэнд зогсч буй энэ хар тэрэгний эзнийг хэн болохыг эрхэм сайд удахгүй зарлах буй заа.