09.16

Их хэмжээний тэсрэх бодис байсныг илрүүлжээ

Тэсэрч дэлбэрэх бодистой холбоотой дуудлага ОБЕГ-т ирсэн байна. Тодруулбал, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 22-ын товчооны урд “Халлиа гонсок” ХХК-ийн хашаанд их хэмжээний тэсрэх бодис байна гэсэн дуудлага өчигдөр  08:55 цагт иржээ. 

Дуудлагын дагуу ОБЕГ-ын харъяа Аврах тусгай ангийн 15 албан хаагч, 3 автомашин, Цагдаагийн 5 албан хаагч, 1 автомашин, нийт 20 хүн, 4 техник хэрэгсэлтэй ажиллаж тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийг Налайх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Бласт” ХХК-ийн агуулахад, химийн бодисыг  АТА-ийн агуулахад тус тус байршуулж, аюулгүй болгожээ.