09.16

Цагдаагийн машин тэргэнцэртэй өвгөнийг түржээ

Франц Улсад нэгэн шуугиан дэгдэв. Фэйсбүүкт нэгэн бичлэг тавигдсан бөгөөд түүн дээр Лёкат хотын хоёр цагдаа албаны машинаараа хөгжлийн бэрхшээлтэй хүний суусан тэргэнцрийг өмнөө түрж яваа дүр зураг дүрслэгджээ. Цагдаагийн газрын удирдлага энэхүү бичлэгийг үзээд ихэд уурласан аж. Харин тэргэнцэртэй өвгөний гэр бүл тэдэнд талархаад барахгүй байгаа гэнэ. Цагдаагийн машин тэтгэврийн хөгшин суусан тэргэнцрийг өмнөө түлхэж явдаг юм. 

Өвгөн тэдэнд хандан туслалцаа эржээ. Түүний тэргэнцэрт суулгасан цахилгаан хөдөлгүүр эвдэрсэн гэнэ. Мөн тэрбээр суудлаасаа ховхрохыг хүсээгүй аж. Тиймээс цагдаа нар ийм сонин шийдвэрийг гаргажээ. Харин тэдний удирдлагад энэ санаа нь огт таалагдаагүй гэнэ. Тэд “аврагч” хоёрт сахилгын арга хэмжээ авч, торгоно гэж мэдэгдэв. Харин аврагдсан өвгөний гэр бүлийнхэн цагдаа нарын талд байгаа аж.