09.16

Жүжигчин Г.Ундармаад баярын мэнд хүргэе!

Өнөөдөр жүжигчин Г.Ундармаагийн төрсөн өдөр тохиож байна. Тэрбээр сүүлийн үед буяны үйлст сэтгэл зүрхээ зориулж байгаа билээ. Жүжигчин Г.Ундармаа  одоогоос дөчин нэгэн жилийн өмнө Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд хорвоод мэндэлж байжээ. Г.Ундармаагиййн ээж нь “Алтай” чуулгын бүжигчин байсан болохоор Г.Ундармаа урлагтай дуртай болж, урлагийн замд эргэлт буцалтгүй орсон гэдэг. 1992 онд СУИС-ийг төгсөөд Эрдэнэт хотын театраас ажил амьдралын гараагаа эхэлснээс хойш урлагт үнэнчээр зүтгэж яваа жүжигчин Г.Ундармаадаа төрсөн өдрийн мэндийг хүргэж, урлагийн өнөдөр амжилтыг хүсэн ерөөе.