09.16

ПольПольшийн эрх баригчид III рейхийн алттай галт тэргийг хайж байнашийн эрх баригчид III рейхийн алттай галт тэргийг хайж байна

Польшийн Валбжих хотын ойролцоо төмөр замын ашиглагдахаа байсан хонгил дотор гуравдугаар рейхийн алттай галт тэрэг байж болох тухай яриа өнгөрсөн сарын эхээр гарсан билээ. Тэгвэл Польшийн эрх баригчид галт тэргийг хайх ажиллагааг эрчимжүүлсэн байна. 

Хонгил байж болох газрын дээр ургасан ой моддыг өчигдрөөс тайрч эхэлжээ. Одоогоор нэр нь тодорхой бус байгаа польш, герман хоёр хүн энэ сарын 19-ний өдөр Польшийн Валбжих хотын удирдлагуудтай нэр бүхий хуулийн фирмээр зуучлуулан уулзаж, Гуравдугаар рейхийн эрдэнэс ачсан галт тэргийг олсон гээд, хэрвээ гаргаж ирсэн тохиолдолд хэрхэн хуваах вэ гэдэг асуудлаар тохиролцоонд хүрэхээр ирсэн тэр аж.

Тэд георадараас авсан зураг үзүүлж, галт тэрэг нь нурж сүйдсэн хонгил дотор байгаа гээд, түүнд агуулагдаж байгаа эрдэнэсийн 10 хувийг авахыг хүссэн юм. Польшийн Засгийн газар тэдний хүсэлтийг хүлээн зөвшөөрч, Засгийн газрын төвшинд мэдэгдэл хийсний дараа Валбжих муж ийнхүү алт хайгчдын хөлд дарагджээ. Засгийн газраас хийсэн тэрхүү мэдэгдэлд гуравдугаар рейхийн галт тэрэг олдох 99 хувийн магадлалтай хэмээн дурьдсан байсан юм. 

Х.Сайхан