09.16

Фэйсбүүкийн зурагчинд эрүү үүсгэхээр боллоо

Гэрэл зурагчин Ө гэгч фэйсбүүк хуудсаар дамжуулан охид бүсгүйчүүд рүү "Зургийг чинь дарж өгье. Уулзъя" гэж мессэж бичдэг гэдэг мэдээлэл өнгөрөгч наймдугаар сард цахим орчинд мэдээлэгдсэн. 

Тэгвэл үүний дагуу Эрүүгийн цагдаагийн газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс шалгаад гэрэл зурагчин Ө-д эрүүгийн хэрэг үүсгүүлэхээр Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. Одоогоор гурван хохирогч тогтоогдон байна. 

Тэдний нэг нь насанд хүрээгүй хүүхэд байгаа ажээ. 

Ж.Өөдлөн