Эдүгээ 22 настай дуучин Майли Сайрус шинэхэн найз залуугаараа өөрөөсөө үе мултарсан хөгшин эрийг сонгожээ.
Түүний найз залуу өөрөөс нь 21 насаар ахмад бөгөөд тэрхүү ноёнтон инээдмийн киноны чадварлаг жүжигчин Дэйн Күк гэнэ.
Майли Кэйн нар 2013 оны арванхоёрдугаар сард Лос-Анжелес хотын клубт болсон үдэшлэг дээр танилцаж, түүнээс хойш найзын харилцаатай байж иржээ.
Харин сүүлийн үед тэдний харилцаа гүнзгийрч эхэлсэн тухай шар сайтууд мэдээлж эхлэв.
Майли энэ оны дөрөвдүгээр сард жүжигчин Патрик Шварценеггерээс салж, дараа нь загвар өмсөгч бүсгүйтэй харилцаатай талаарх мэдээлэл цацагдаж эхэлсэн. Харин өнгөрөгч наймдугаар сард Майли бисексуал гэдгээ албан ёсоор илчилсэн юм.