09.17

Жессика Альбаг Кардашьян дээрэлхэв

34 настай жүжигчин Жессика Альба хэд хоногийн өмнө Нью-Йоркийн Загварын долоо хоногийг очиж сонирхжээ. Энэ арга хэмжээнд дээдсийн хүүхэн Ким Кардашьяны дүү Кайли Женнер ч очсон байна. Альба бүсгүй тэндээс гарч явах үеэр түүнийг Кайлигийн бие хамгаалагч түлхсэн аж. 

Тэнд байсан нэгэн гэрч “Арга хэмжээнд их олон хүн хүрэлцэн ирсэн. Тэдэн дунд Жессика Альба байсан. Гарах үүдний дэргэд тэрбээр нэгэн танилтайгаа мэндлэх гээд зогстол Кайли Женнерын бие хамгаалагч хажуу тийш нь маш бүдүүлгээр түлхэж орхисон. Альбагийн царайд гайхсан байдал тодорсон юм” хэмээн ярьжээ.

Интернэт хэрэглэгчид энэ талаар олон тооны сэтгэгдлээ үлдээв. Шүтэн бишрэгчид нь Альбаг өмөөрчээ. Хэрэглэгчид Кардашьян-Женнер гэр бүлийн зарим нэг гишүүд оддын өвчнөөр өвчилсөн тул үе үе бүдүүлэг загнах болсон гэж бичжээ.