09.17

Бие засах газар дэлбэрч, нэг эмэгтэй гэмтжээ

Австрийн хөдөө аж ахуйн Штири мужид бие засах газарт хуримтлагдсан метаны хийнээс үүдэлтэй дэлбэрэлт болж, нэг словен эмэгтэй гэмтэж, эмнэлэгт хүргэгджээ. Одоогоор эмэгтэйн биеийн байдал тогтвортой байгаа гэнэ.

Албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар хохирогч эмэгтэй бие засах газарт ормогцоо гэрлийг нь асаах үед гэнэт  дэлбэрэлт болсон байна. 

Үүний улмаас эмэгтэй хөл, гар, толгойдоо хүнд гэмтэл авчээ. Ослын шалтгааны тухайд бие засах газрын ойролцоох бохирын танкнаас асгарсан метаны хий 00-д хуримтлагдаж, улмаар цахилгааны шугамд гэмтэл гарч, оч үсэрсэнээр гал авалцаж, дэлбэрсэн хэмээн албаныхан тайлбарлаж байна.