03.16

Гамшгаас хамгаалах, гал түймрээс сэргийлэх шалгалт хийлээ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын хэлтсээс Монгол Улсын шадар сайдын баталсан төлөвлөгөөт шалгалтын удирдамжийн дагуу зарим газруудад гамшгаас хамгаалах, гал түймрийн улсын хяналтыг хэрэгжүүлэх хяналт шалгалтыг хийлээ.

Аймгийн Онцгой байдлын хэлтсийн даргын баталсан удирдамжийн дагуу хэлтсийн орлогч, урьдчилан сэргийлэх хяналтын тасгийн дарга онцгой байдлын ахмад Л.Батбаатараар ахлуулсан 4 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Говь-Алтай аймгийн төвд үйл ажиллагаа явуулж буй хүнс барааны зах, худалдаа үйлчилгээний байгууллагуудад уг шалгалтыг зохион байгууллаа. Шалгалтанд “Шинэ-Алтай” хүнс барааны зах, “Мон-Алтай” , “Гоёо” үйлчилгээний төвүүд,  “Дэвжих” худалдааны төв, “Алтай таван богд” супермаркет, “Хатан плаза” барааны дэлгүүр, “Баян цээл” тавилгын их дэлгүүр зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүд, нийт 7 объект хамрагдсан байна. Дээрх байгууллагуудаас барилга байгууламжийн галын аюулгүй байдлын зарим заалт, объектын авралтын зам гарцын төлөвлөлтийг зориулалтын дагуу ашиглаагүй зэрэг нийтлэг зөрчил дутагдал давхардсан тоогоор 65 илэрсний 15 зөрчлийг газар дээр нь арилгуулж, үлдсэн 50 зөрчлийг арилгуулах албан шаардлагыг хугацаатай өгсөн байна.