Өвөлжилтийн бэлтгэл хангуулах онцгой комиссын цахим хурал өнөөдөр 15:00 цагаас Төрийн ордны дөрөвдүгээр давхарт, Нутгийн удирдлагын танхимд болно. Хуралд Онцгой комиссын гишүүд болон аймгийн удирдлагууд, холбогдох яам, агентлаг, орон нутгийн агентлагийн дарга, ажилтнууд оролцоно. Монгол Улсын Шадар сайд, Өвөлжилтийн бэлтгэл хангуулах Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар үүрэг даалгавар өгөх юм байна.