09.18

Селена Гомесын сэтгэл эргэв

Дөнгөж саяхан Жастин Бибер тэр хоёр дахин хамт байх боломжгүй хэмээн мэдэгдэж байсан дуучин, жүжигчин Селена Гомес Elle сэтгүүлд өгсөн ярилцлагадаа энэ бодлоосоо бага зэрэг ухарчээ. 

“Би түүнийг хэзээд хайрлаж, дэмжиж байх болно. Бид хоёр хамтдаа өсөцгөөсөн. Олон хүнд энэ нь таалагдахгүй гэдгийг мэдэж байгаа хэдий ч би түүнийг хүндэлсэн хэвээр байгаа. Тэр ч мөн намайг хүндэлж, хэзээд дэмжиж байх болов уу. Хувь тавилан бид хоёрыг эргээд учруулахыг би мэдэхгүй. Ямар ч байсан хүмүүс бид хоёрыг тус тусад нь хүлээн авч байгаасай гэж боддог” хэмээн Селена өгүүлжээ.