АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Орхи Дорнод, Хойд Африкийн дүрвэгчдэд хандан АНУ-ын иргэншил олж аваарай гэж уриаллаа.
Иргэншлийн өдөрт зориулан гаргасан видео мэндчилгээндээ тэрбээр “Хэрвээ та АНУ-ын иргэншил олж авах боломжтой бол өнөөдрөөс эхлүүл. Бидэнтэй нэг, Америкийг илүү хүчтэй болгоцгооё” хэмээн өгүүлсэн байжээ.
АНУ-д одоогийн байдлаар 13.3 сая цагаач албан ёсны зөвшөөрөлтөйгөөр ажиллаж амьдардаг бөгөөд 8.8 сая цагаач албан ёсны зөвшөөрөл авах боломжтой байгаа аж.
Б.Обама 2012 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохдоо цагаачдын асуудалд анхаарал хандуулан шинэ хууль батална гэж амалж байсан бөгөөд энэ хууль хараахан батлагдаагүй байгаа юм.