Монгол Улсад мөрдөгдөж буй хууль дүрмийг зөрчсөн Өмнөд Солонгосын иргэн И К С гэгчийг цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа аж. Тэрбээр солонгос сөжү архийг манай улсад их хэмжээгээр татваргүйгээр оруулж ирдэг байсан нь илэрсэн гэнэ. Иргэдээс ирүүлсэн мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа бөгөөд Солонгосын иргэн И К С-ын агуулахаас 8000 шил сөжүг хураасан байна.