09.18

Сүхбаатар дүүрэгт 10 цэцэрлэг барих шаадлагатай

Сүхбаатар дүүргийн хэмжээнд нэмж 10 цэцэрлэг барих шаардлагатай гэж албаныхан үзэж байна.

2013 оноос хойш Сүхбаатар дүүрэгт зургаан сургууль, 11 цэцэрлэг шинээр барьсан.  Энэ нь сүүлийн 20 жилд хийгээгүй бүтээн байгуулалтын ажлыг хоёр жилийн хугацаанд хийсэн гэсэн үг  бөгөөд одоогоор  дүүргийн хэмжээнд 10 гаруй мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадаагүй  байна. Эдгээр хүүхдийн асуудлыг шийдэхийн тулд 10 цэцэрлэг шинээр барих шаардлагатай гэж Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Л.Амарзаяа хэлж байна.