09.21

Дэлхийн аварга С.Цэрэнчимэд спорт машин бэлгэнд авлаа

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртэж, Дэлхийн аваргын хос медальтан болсон С.Цэрэнчимэд жолооны үнэмлэхээ аваад хэдхэн хонож буй аж. 19 настайдаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дэвжээнээ эх орныхоо далбааг намируулан, олныг шуугиулж байсан түүнд өнгөрсөн бямба гарагт бас нэгэн баярт үйл явдал тохиожээ. Тодруулбал, түүнийг ивээн тэтгэдэг "Эм Ти Эс" группийнхэн өөрийн тамирчиндаа сүүлийн үеийн загварын спорт автомашиныг бэлэг болгон өгсөн юм. Тамирчин бүсгүй энэ үеэр "Би өчигдөр л жолооны үнэмлэхээ авсан. Гэтэл намайг жолооны үнэмлэхээ авч байх үеэр компанийнхан маань энэ машиныг худалдаж авч байжээ" хэмээн ярьсан юм.