09.21

“Номин талст” эргэн ирлээ

Монголын урлагийн ертөнцөд 1990-ээд оны үед хүч түрэн орж ирсэн цөөн хамтлагийн нэг болох “Номин талст”-ынхан удахгүй бие даасан тоглолтоо хийх гэж байна. Хамтлагийнхаа 15 жилийн ойн тоглолтоосоо хойш урлагаас хэсэг хөндийрсөн “Номин талст”-ынхан энэ сарын 26-нд фэнүүдтэйгээ уулзаж, нэгэн үдшийг өнгөрөөхөөр болжээ. Энэ үдэш тэд “Нэмэх хасах цэнэг”, “Гэрэл сүүдэр”, “Ээждээ”, “Татах хүч” зэрэг цомогт багтсан хуучны сайхан дуунуудаа дуулах юм байна.