09.21

Ам.долларын ханш буурчээ

Зэсийн үнэ унасантай холбоотойгоор ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарсан. Сүүлийн хоёр долоо хоногийн хугацаанд ам.долларын ханш 1996-2002 төгрөгийн хооронд хэлбэлзэж байсан юм. Өнгөрөгч долоо хоногийн сүүлээр зэсийн ханш багагүй сэргэж эхэлсэнтэй холбоотойгоор ам.долларын ханш буурчээ. 

Өнгөрөгч долоо хоногт нэг ам.доллар 2002 төгрөгтэй тэнцэж байсан бол өнөөдөр "Найман шарга" валют арилжааны зах дээр 1994 төгрөгтэй тэнцэж байна. Өнөөдрийн байдлаар нэг ам.долларыг 1988-1993 төгрөгөөр худалдан авч, 1994-1997 төгрөгөөр арилжиж байгаа бол арилжааны банкууд нэг ам.долларыг 1988-1992 төгрөгөөр худалдан авч, 1997-1999 төгрөгөөр арилжиж байна. 

Н.Буянжаргал