03.16

“Увертюра” хамтлагийнхан хандив өргөлөө

Зохиолч Б.Шүүдэрцэцэг бие муу  байгаа охинд туслах зорилгоор “Гэрэлт зүрх” аян зохион байгуулж, хандивын тоглолт хийсэн. Хандивын тоглолтод Ардын жүжигчин Ш.Чимэдцэеэ, МУГЖ Т.Ариунаа, УДЭТ-ын гоцлол дуучин МУГЖ С.Мөнгөнцэцэг, ардын дууч Д.Бурмаа, залуу дуучин Х.Мөнгөнцэцэг зэрэг дуучид оролцож ая дуугаа өргөсөн байна.  Түүнчлэн “Увертюра” хамтлагийнхан ч мөн хандивын тоглолтод оролцож ая дуугаа өргөсөн бөгөөд яцхан охины эмчилгээнд нэг сая төгрөг хандивлажээ.

С.НАРАН