03.16

Майли Сайрус, Патрик Шварценеггертэй гэрлэхээр төлөвлөжээ

Дуулиант оддын жагсаалтыг тэргүүлдэг 22 настай дуучин Майли Сайрус гэрлэхээр шийдсэн тухайгаа найз нартаа дуулгажээ. Тэрбээр алдарт Арнольд Шварценеггерийн хүү Патриктай үерхдэг юм. Хосууд удахгүй хуримаа хийх бөгөөд Арнольд Шварценеггер дэггүй Майли Майрусыг бэрээ болгохыг хүлээн зөвшөөрсөн байна. Гэхдээ тэд хуримын товоо хараахан зарлаагүй байгаа юм. Энэ талаар Майли Сайрус “Майли Шварценеггер гэдэг нэрийг албан ёсоор зарлах өдөр ойртлоо” гэж “Women.ru” сайтад бичжээ. АНУ-ын зарим хэвлэлд Майли Сайрусыг хөл хүнд болсон талаар бичих болсон ч баттай мэдээлэл биш юм.

Х.ЗАЯА