03.16

Хайди Клум дурсамж номоо худалдаанд гаргана

Сахиусан тэнгэр Хайди Клум бичсэн номоо худалдаанд гаргахаар болжээ. Тэрбээр энэхүү номондоо сүүлийн 10 жилийн амьдралаа өгүүлэх ба дөрвөн хүүхдээ хэрхэн төрүүлсэн, дуучин Сиэлээс ямар шалтгаанаар салсан, бие хамгаалагч Мартин Кристентэй яагаад дотносон болон өөрөөсөө олон насаар дүү залуутай хайрын романс үүсгэсэн талаараа илэн далангүйгээр бичсэн гэнэ. “Эр хүн бол миний далавч” нэртэй 351 хуудастай ном ирэх сарын 15-нд хэвлэлтээс гарах ба Лондон, Берлин, Нью-Йорк, Бээжин, Токио, Сидней хотын номын дэлгүүрээр зарагдах гэнэ. Тэрбээр энэхүү номоо экс нөхөр Сиэлээс салсныхаа дараагаас бичиж эхэлсэн аж. Гэхдээ өнөөдрийг хүртэл хэвлэлтэд оруулаагүй шалтгаанаа одоогийн найз залуугаасаа болсон хэмээн тайлбарласан байан. Тэрбээр  “Вито Шнабелийн тухай номондоо өгүүлэхгүй байвал онцгүй хэрэг. Тэр миний амьдралд олон гайхалтай өдрийг бэлэглэсэн” гэжээ.

С.НАРАН