09.22

Орхон голын бохирдсон усны дээжийг гардуулав

Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөл өчигдөр БОНХАЖ, Хууль зүйн сайд нарт Орхон голын бохирдсон усны дээжийг гардуулав. Тэд энэ үйлдлээрээ Орхон голын бохирдлын хэмжээг шийдвэр гаргагчдад бодитоор үзүүлж, шаард-лагатай арга хэмжээг даруй авах цаг болсныг анхааруулж байгаа юм байна. Учир нь, Архангай аймгийн Цэнхэр сумын Харганат, Гүүт зэрэг уулын аманд их хэмжээний алт олборлолт явуулж Орхон голын эх ундаргыг бохирдуулж байгаа гэнэ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн иргэдийн төлөөлөл “Хуулийн хүрээнд гэх нэрийдлээр цагдаагийн байгууллагыг оролцуулахгүй болсноос Орхон голыг харж хамгаалах хүнгүй болж, бохирдол нэмэгдсээр байна. Тиймээс өнөөдрийн үйл ажиллагааг зохион байгуулсан” гэв.