09.22

Мерлин Монрогийн нүцгэн зургийг худалдана

Холливудын секс симбол хэмээн нэрлэгддэг Мерлин Монрогийн  1949 онд авахуулсан нүцгэн зургийг  АНУ-д дуудлагаар худалдаалах гэж байна. Зохион байгуулагчдын хэлж буйгаар түүний энэ зураг зургаан сая ам.долларын үнэд хүрэх аж. 

Нийт 21 зураг худалдаалагдах бөгөөд өнгөрсөн хугацаанд мартагдсан бүсгүйн зургийг “Лимитед Ранс” компани  үзэсгэлэнд тавьж, олонд сонирхуулахаар зэхэж буй аж.  

Мерлин Монрогийн  зургийг гэрэл зурагчин Том Кэри авж байжээ.  Мерлин Монро 1949 онд  цэл залуу 22 насандаа алдаршиж,  XX  зуун фокс, Колумбиа зэрэг кино компаниудтай гэрээ байгуулан загвар өмсөгчөөр  ажиллаж байсан юм. XX  зууны Холливудын хамгийн сайхан, дур булаам бүсгүйчүүдийн жагсаалтыг тэргүүлдэг  Монрог  одоо ч дэлхий дахинаа дурсагдсаар байдаг юм.