09.22

П.Шүүдэрцэцэг: Харанхуй болзоонд анх удаа явж байна

“Бид гуравын болзоо” уран сайхны кино энэ сарын 11-нд нээлтээ хийсэн. Тэгвэл уг киноны хамт олноос үзэгчдийнхээ дунд бяцхан уралдаан зарласан байна. Уг тэмцээнд ялсан Пүүжээтэй амласан ёсоор гол дүрийн жүжигчин П.Шүүдэрцэцэг болзоонд явжээ. 

Болзооны үеэр тэд жүжигчин хүний ажил хөдөлмөр, киноныхоо талаар ярилцсан аж. Энэхүү болзооныхоо талаар жүжигчин П.Шүүдэрцэцэг өөрийн фэйсбүүк хуудсандаа “Бид гуравын болзоо” киноны маань бяцхан уралдаанд түрүүлсэн залуутай болзох гээд болзоондоо ирээд хүлээж суугаа нь.

Хөөрхөн догдолж тэнэгтэх юм даа. Киног маань үзсэн байгаа. Сэтгэгдлийг нь сонсноо. Ингэж харанхуй болзоонд анх удаа явж байна. Мэдээж ажил минь юм даа” гэсэн тайлбартайгаар хүлээж буй зургаа оруулсан байна. Кино багийнханы дараагийн ээлжит сюрпириз нь жүжигчин О.Амгаланбаатартай болзох эмэгтэйг тодруулах гэж байгаагаа мөн дуулгаад буй.

Ж.Өөдлөн