09.22

“Нийслэлийн шилдэг сурагч-999” төсөл хэрэгжиж эхэллээ

Монголын залуучуудын холбооны дэргэдэх Сургалт судалгааны “ Полиси” төв нь залуучууд руу хандсан олон төсөл арга ихэмжээг хэрэгжүүлж эхлээд байгаа билээ.  

“Полиси” төвийнхөн энэ удаад ерөнхий боловсролын сургуулийн сурагчид руу чиглэсэн “Нийслэлийн шилдэг сурагч” төслийг  эрчимжүүлсэн сургалтын тусгай хөтөлбөр дор хэрэгжүүлэхээр болжээ. 

Уг төсөлд нийслэлийн ерөнхий боловсролын 118 сургуулийн урлаг, спорт, сурлагаараа тэргүүлсэн 999 сурагч хамрагдах юм байна. Одоогийн байдлаар төслийн эхний ээлж Хан-Уул дүүрэг хамрагдаж байгаад бөгөөд төслийн үйл ажиллагааг “Лувсанвандан” сан ивээн тэтгэж байгаа ажээ.