Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал энэ сарын 17-нд болох байсан ч дахин хойшилсон билээ. Г.Маралмаагийн өмгөөлөгч М.Хувцагаан орон нутагт шүүх хуралд оролцож байгаа гэх шалтгаанаар ирээгүй юм. Иймд хохирогчийн талаас шүүх бүрэлдэхүүнд хурлыг хойшлуулах талаар бичгээр хүсэлт гаргасан.
Ингэснээр шүүх хурал есдүгээр сарын 24-нийг хүртэл хойшилсон байгаа.
Тэгвэл төрсөн үрээ хамгаалж, эцгийн ёсоор хайрлаж чадаагүй сэжигтэн Т.Цогтыг буруутгах зүйл ангийг хүндрүүлж, төлөвлөсөн ялыг нэмэх саналтай байгаа гэнэ шүү. Харин шүүгдэгч Г.Маралмаагийн хувьд өнөө маргаашгүй төрөх болсон бөгөөд шүүх хуралдаанаас шийдвэр гаргасан ч ялыг нь тодорхой хугацаагаар хойшлуулах төлөвлөгөөтэй байгаа ажээ.