09.22

10 хүн эмэнд хордсон гэх дуудлага иржээ

Улсын хэмжээнд энэ сарын 18-ны байдлаар ХӨСҮТ-д зоонозын халдварын хүний өвчний сэжигтэй байж болзошгүй нийт 569 яаралтай дуудлагыг хүлээн авсан байна. 

Үүнээс 89 (15.6%) галзуу өвчний эрсдэлд өртсөн, 459 (80.7%) хачигт халдвар, 13 (2.2%)-ийг боом, 2 (0,4%) хумхаа, 6 (1.1%)-ийг тарваган тахлын хүний өвчний тохиолдлын дуудлага эзэлж байна.  Энэ сарын 14-нөөс 21-нд нийт 11 хүн хандсаны 10 нь эмийн хордлогын улмаас, нэг нь бусад шалтгааны улмаас хандаж, тусламж үйлчилгээ авчээ.