Азийн хөгжлийн банкнаас Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн төлөвийг буурууллаа. Тус банк өнгөрсөн гуравдугаар сард хөгжиж буй орнуудын эдийн засаг 2015 болон 2016 онд 6.3 хувиар өснө гэж тооцоолж байв. Харин энэ удаад 2015 оны өсөлтийн таамгийг 5.8 хувь, 2016 онд 6 хувь болгон буурууллаа. БНХАУ, Энэтхэг улсын эдийн засгийн өсөлтийн төлөв буурсан, аж үйлдвэржсэн орнуудын эдийн засаг хүссэн хэмжээгээр сайжрахгүй байгаа зэрэг нь үүнд нөлөөлсөн байна. Харин түүхий эдийн ханшийн уналт Азийн хөгжиж буй орнуудад ялгаатай байдлаар нөлөөлөхөөр байгаа ажээ. Нэг талаас газрын тос, хөдөө аж ахуйн түүхий эдийн ханш сул байгаа нь хэрэглэгч орнууд дахь үнийн дарамтыг бууруулж байгаа бол түүхий эд экспортлогч орнуудын эдийн засгийн өсөлтийг хойш татна гэж дүгнэсэн байна.