Улаанбаатар хот дахь Монгол- Францын “Àллианс Франсейз” төвөөс Францын уран бүтээлчдийг Монголд урьж тоглуулах соёлын өдөрлөгийг зохион байгуулдаг билээ. Энэ хүрээнд Францын нэрт төгөлдөр хуурч Максим Зеккиний тоглолтыг Улаанбаатар хотод зохион байгуулах гэж байна. Улсын филармонийн концертын их танхимд ирэх баасан гаригт болох тоглолт нь хоёр хэсгээс бүрдэх юм. Эхний хэсэг нь дандаа зүүн гараараа тоглох хөгжмүүд байх бол хоёр дахь хэсэгт нь хоёр гараараа тоглоход зориулсан хөгжмийн зохиолууд байх юм. Максим Зеккини нь солгой гараараа хөгжимддөг цөөн төгөлдөр хуурчийн нэг гэнэ.