БНХAУ-ын Мүгдүн хотноо болсон сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” Àзийн оюутны аварга шалгаруулах тэмцээнээс манай эрэгтэй баг анх удаагаа мөнгөн медаль хүртлээ. Улмаар манай улсын сагсчид БНХAУ- ын багийн хамт 2016 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд тивээ төлөөлөн оролцохоор болжээ. Энэ бол Монгол Улс сагсан бөмбөгийн хөгжлөөр тивдээ дээгүүрт бичигдэх болсны баталгаа юм. Àзийн аваргад оролцсон оюутан тамирчдын дунд зохиосон слэйм данкын тэмцээнд О. Хүдэрбат оролцож алтан медаль, холын зайн шидэлтийн тэмцээнд Э. ×имиддолгор мөнгөн медаль тус тус хүртсэн байна.
Б.Анар