Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Япон Улсаас автомашин импортолж, худалдаа эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагуудад хийсэн урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг хийжээ.
Шалгалтаар илрүүлсэн цацрагийн бохирдолтой автомашины бохирдлыг Монгол Улсын стандартын зөвшөөрөгдөх хэмжээнд хүртэл бууруулах ажлыг Цөмийн энергийн комиссын Ажлын албаны алба, ОБЕГ-ын Аврах тусгай ангийн бие бүрэлдэхүүнтэй хамтран өнгөрсөн долоо хоногт зохион байгуулж, цацрагийн аюулгүй ажиллагаанд хяналт тавьж ажиллалаа.