Өнгөрсөн хавраас эхлэн сургуулийн болон цэцэрлэгийн хүүхдүүдийн толгой хуурстаж бөөстөн асуудал нэлээд хурцаар тавигдсан билээ.
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас шалгалт явуулж, улсын болон хувийн сургуулийн цэцэрлэгүүдийг шалгаж, юунаас үүдэн хүүхдүүд бөөстөж, хуурстаад байгаа асуудлыг Хятадаас оруулж ирсэн үсний боолтноос болж байгаа талаар дүгнэлтэд хүрсэн ч нөгөө талаар хувийн ариун цэврийг сайн сахидаггүйгээс болж хүүхдүүд бөөстсөн гэх тайлбарыг тухайн үед өгч байсан юм.
Тэгвэл хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байхад дахиад л сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд бөөстсөн байна гэх асуудал гарч эхэлжээ. Хэд хэдэн сургуулийн бага ангийн сурагчдын толгой хуурстаж, бөөстсөн байна гэх мэдээллийг эх сурвалж хэлэв.