Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас албан хаагчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар шат дараатай олон ажил хийж байгаа билээ.
Тодруулбал, Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 160 айлын орон сууцыг шинээр ашиглалтад оруулжээ.
Орон сууцны түлхүүр гардуулах ёслолын ажиллагаа өнөөдөр болсон ыбайна. Уг үйл ажиллагаанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын удирдлагууд болон орон сууцанд орж буй албан хаагчид тэдгээрийн гэр бүлийнхэн оролцсон юм.
Насаараа шийдвэр гүйцэтгэх албанд ажилласан, мөн залуу гэр бүлүүд өөрсдийн гэсэн орон сууцтай болж байгаадаа баяртай байгаагаа илэрхийлж байлаа.