09.24

Ц.Элбэгдорж, Ц.Оюунгэрэл нарын ховор зураг

Саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж,  УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл нарын  нэгэн сонирхолтой зураг цахим хуудаснаа нийтлэгдсэн нь олон нийтийн сүлжээнд багагүй хандалт, сэтгэгдэл цуглуулаад байна. Тодруулбал, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж жийнсээр гангарсан бол тухайн үед түүний туслах байсан одоогийн УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл урт салаа гэзэгтэй зогсож харагдана. 

Тэрбээр ёстой л тахимаа шүргэсэн урт үстэй байж. Энэ зургийг хараад зарим нэгэн нь Ерөнхийлөгчийг "сумын атаман"-тай ч зүйрлэж, харин Ц.Оюунгэрэл гишүүнийг “сумын мисс” хэмээн хочлож, "гэзэгний чинь үзүүр сэрэл хөдөлгөөд байнаа" хэмээн аялаад амжсан байна. Ц.Оюунгэрэл гишүүн  “Миний 1998 оны хавьд ЭБ даргатай авахуулсан нэг ийм зураг байдаг юм байна. Твиттерт гараад ирж. Үснийхээ үзүүрт гар маань хүрэхгүй, гэзгээрээ хүзүүгээ ороож байж үзүүрийг нь сүлждэг байсан санагдана” гэжээ. 

Н.АЗ