Солонгосын Чэжү хотын Үндэсний үйлдвэрлэл хариуцсан захирал Пак Сон-Ен, Халла их сургуулийн доктор Ён Жу нар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга, мэргэжилтнүүдтэй уулзжээ.
Уулзалтаар хүнс, худалдаа үйлчилгээний чиглэлээр Чэжү хотын захиргаатай хамтарч ажиллах талаар санал солилцсон байна.
Чэжү хотын төлөөлөгчдийн зүгээс уламжлалт хоол хүнсний чиглэлд харилцан туршлага солилцон нэгдсэн сургалт зохион байгуулж, хүнсний үйлдвэрлэлийн техник технологийн чиглэлээр хамтарч ажиллах санал тавьсан аж.
Уг саналыг Улаанбаатар хотын захиргаанаас дэмжих боломжтойг дуулгасан. Мөн хүнс, худалдаа үйлчилгээ, нийтийн хоолны чиглэлээр ажилладаг байгууллагуудыг чадваржуулахад анхаарч, хүнсний аюулгүй байдал, зөв хэрэглээг хэвшүүлэх талд хамтран ажиллах боломжтойг хэлсэн байна.
Н.Болд