09.24

Төв аймгийн прокурорын газрын хамт олон ургацаа хураалаа

Төв аймгийн Прокурорын газраас прокурор, ажилтануудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд дотоодын нөөц бололцоондоо тулгуурлан 2015 оны 05 дугаар сард тус аймгийн Жаргалант сумын нутагт 1 га талбайд төмс хүнсний ногоо тарьж, 2015 оны 09 дүгээр сарын 5, 6-ны өдрүүдэд ногоогоо хурааж авчээ. 

Санаачлага гарган ажилласны үр дүнд 8 орчим тонн төмс хүнсний ногоо хурааж авсан байна. Цаашид тус аймгийн Прокурорын газраас прокурор, ажилтнуудынхаа жилийн төмс хүнсний ногооны хэрэгцээг хангаж ажиллах улмаар байгууллагадаа туслах аж ахуйтай болох зорилт тавин ажиллаж байгаагаа мэдээллээ.