Дөрвөн настай охиныхоо аминд хүрсэн хэрэгт буруутгаж буй Т.Цогт, Г.Маралмаа нарт холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд өнөөдөр 10:00 цагт эхлэх учиртай байсан.
Тэгвэл шүүх хурал эхлэхийн өмнө шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаас түргэн тусламжийнхан эмнэлэг рүү авч явлаа. Харин яг одоо шүүгдэгч Т.Цогт шүүхийн танхим руу орсон байна.
Дашрамд дурдахад, Т.Цогтод Эрүүгийн хуулийн 91.2.11, 91.2.12, 91.2.15 дугаар зүйл ангиар, Г.Маралмаад 91.2.12 гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа ажээ.
Н.Болд