Хардалтын улмаас эхнэрийнхээ аминд хүрч, цогцсыг нь машиндаа нууж явсан Төв аймгийн харьяат 26 настай Б-д холбогдох эрүүгийн хэргийг Дүүргийн шүүх хэлэлцэж, түүнд цаазын ял буюу 25 жилийн хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.
Сэжигтэн Б-гийн хувьд өнгөрсөн тавдугаар сард хэргийг үйлдсэн бөгөөд эхнэрийнхээ цогцсыг машиныхаа багажинд хийн нууж яваад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Хөрс” худалдааны төвийн гаднаас цагдаа нарт баривчлагдсан юм. Тэрбээр эхнэрийнхээ цогцсыг хээр аваачиж хаях зорилготой ийнхүү явж байгаад баригдсан байдаг.
Тэгвэл түүнд холбогдох эрүүгийн хэргийг Нийслэлийн прокурор хянаад шүүхэд шилжүүлснээр шүүх хэргийг хэлэлцээд дээрх ялыг оноожээ. Шүүгдэгч Б нь эхнэрийнхээ амийг санаатай хохироосон гэдгээ мөрдөн байцаалтын явцад мэдүүлж, хэргээ хүлээсэн аж.