Ойрын өдрүүдэд цагаар муудаж, эрс хүйтэрч байгаа. Мөн ихэнх нутгаар нойтон цас орж, цаг агаарын байдал хүндэрч эхэллээ. Тэгвэл үүнтэй холбогдуулан Шарын гол сумын Засаг даргын тамгийн газраас анхааруулга гаргажээ.
Анхааруулгад “Шарын гол сум болон ойролцоох нутаг дэвсгэрээр энэ сарын 23-ны өдөр орсон бороо 21 цагийн үед цас болон үргэлжилж, цасны зузаан төв суурин газраа 7-8 см, хөдөөгүүрээ 20 см хүрч, зам даваа цас, шавар ихтэйн улмаас зорчиход хүндрэл учирч байна. Тиймээс тээврийн хэрэгсэл саатах, хүний амь нас, эрүүл мэнд аюулд учирч болзошгүй тул онц шаардлагаггүй бол Дархан-Улаанбаатар болон хөдөөгийн чиглэлд зорчихгүй байхыг анхааруулж байна.
Өнөө шөнөдөө цас бороо зогсох төлөвгүй байна. Шөнөдөө хүйтрэх, салхины хурд нэмэгдэх төлөвтэй байгаа тул зайлшгүй шаардлагаар болон бусад шалтгаанаар зорчсон бол холбогдох байгууллагад мэдэгдэж, саатсан тохиолдолд шуурхай тусламж хүргэх нөхцлийг хангахыг анхааруулж байна.
Мөн малчин иргэдэд цаг агаарын нөхцөл муу байгааг харгалзан насанд хүрээгүй болон бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, малд явсан хүндээ анхаарал хандуулж холбоотой байх, малаа бэлчээхгүй байхыг зөвлөж байна. Яаралтай дуудлагын утас: Онцгой Байдлын Алба-70372101, ОБА-ны дарга М.Баатар- 99013507, сумын Засаг дарга Д.Амарсанаа-99088826” гэжээ.