“Apple” компанийн шинэ технологи болох “iPhone 6s” болон “iPhone 6s plus” утаснууд худалдаанд өнөөдөр гарч байна. Энэ талаар тус компанийн албан ёсны цахим хуудаст “Манай компанийн хамгийн дэвшилтэт загвар болох “iPhone 6s” Австрали, Канад, Хятад, Франц, Герман, Хонгконг, Япон, Шинэ Зеланд, Пуэрто Рико, Сингапур, Их Британи, АНУ-д есдүгээр сарын 25- нд худалдаанд гарахаар боллоо” хэмээн бичжээ. “iPhone 6s” гар утсыг АНУ-д 649 ам.доллараар, “iPhone 6s plus” утсыг 749 ам.доллараар худалдаалах юм байна.