09.25

Уугий гоонь эрийн амьдралдаа цэг тавихад яарахгүй

“Guys” хамтлагийн дуучин Х.Бат-Ундрал буюу Уугий анхны эхнэрээсээ өрх тусгаарлаад 10 гаруй жилийг үдэж байгаа ч гоонь эрийн амьдралдаа цэг тавих гэж яарахгүй байгаа бололтой. Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би ганц бие, гоонь эрийн амьдралаар 13 жил явсан залуу. Ингээд ирэхээр амьдралын хэмнэл нэг хэвийн болоод ирдэг юм байна Хамгийн гол нь би эхнэрээсээ хэрэлдэж, муудалцаж, гомдоож салаагүй. Тэр маань алс холын Америкт байсны улмаас хоёр тийш болсон. Бие холдвол, сэтгэл холдоно гэж үнэн үг” хэмээгээд гэрлэлтийн асуудлыг цаг хугацаа харуулна гэжээ. Түүний хувьд охид бүсгүйчүүдтэй байнга шахам л нэр холбогддог. Энэ тухайд тэрбээр “Хамгийн гол нь, би тэр хүмүүсийн амьдралд саад болоогүй, буруу юманд уруу татаагүй, нөлөөлөөгүй. Дандаа зөв рүү татдаг. Сурч боловсроход тусалж, эмэгтэй хүн гэдэг талаас нь ухаантай байгаасай, зөв байгаасай гэж зөвлөдөг, хүсдэг. Бас тэднийг хүндэлдэг” хэмээн ярьсан байна. 

Н.АЗ