09.25

Нинжа нарын үйл ажиллагааг зогсоов

Орон нутагт хууль бусаар ашигт малтмал олборлох зөрчил буурахгүй байгаа талаар албаныхан хэлж байгаа. Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Ерөө, Баянгол суманд зохих зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлож байсан иргэдийн үйл ажиллагааг таслан зогсоож, холбогдох газруудаас шалгаж эхэлжээ. 

Түүнчлэн Увс аймгийн Тариалан сумын нутаг дэвсгэрт хууль бусаар алт олборлон, байгаль орчин бохирдуулж байсан зургаан ААН-ийн үйл ажиллагааг зогсоож, акт тавьж, иргэдийг албадан нүүлгэж, хөөж гаргажээ.