03.17

В.Путин залуу эхнэрээ асраад завгүй байсан уу

Путин 10 гаруй хоног олон нийтийн өмнө гараагүй нь шуугиан дэгдээгээд байсан. Тэгвэл тэрбээр өчигдөр Киргизстаны Ерөнхийлөгч Алмазбек Атамбаевтай өчигдөр Санкт Петербург хотноо уулзаж, явган яриаг үгүйсгэлээ.

Харин ийнхүү 10 гаруй хоног сураггүй алга болсон нь түүнийг залуу эхнэр Алина Кабаева саяхан нярайлсантай холбоотой гэж үзэх нэгэн байна. В.Путинг залуу эхнэр болон дөнгөж төрсөн хүүхэдтэйгээ цагийг өнгөрөөж байгаад буцаж ажилдаа орсон гэж зарим хэвлэлийнхэн таамаглажээ.