09.26

Брэд Питт эхнэрээ бордоно

Жүжигчин Анжелина Жолигийн хэт туранхай байдал эргэн тойрны хүмүүсийнх нь зовнилыг төрүүлж байгаа аж. Шүтэн бишрэгчид нь “Оскар”-ын шагналт бүсгүйг хорт хавдартай болсон байж мэднэ хэмээн таамаглав. Өдгөө Жолигийн биеийн галбир арван жилийн өмнөхөөс эрс ялгарч байгаа юм. 

Харин түүний нөхөр Брэд Питт энэ талаар асуусан хүмүүсийн асуултад хариулсаар байгаад бүр залхаж орхижээ. Мань хүн цаашид эхнэрээ туранхай байхыг нь харах хүсэлгүй байгаа гэнэ. 

Эхнэртээ туслахын тулд жүжигчин эр түүнд хувийн тогооч, дасгалжуулагч хөлслөн авч өгчээ. Богино хугацаанд Анжелина ядаж дөрвөн килограмм жин нэмэх байх хэмээн Питт горьдлого тавив. Тун удахгүй тэдний гэр бүл шинэ киноны зураг авалтыг хийхээр Кампучи Улс руу явах болно. Уг кинонд тоглохын тулд Жоли дахиад л хоол унднаас татгалзах хэрэгтэй юм.