09.26

Кэти Холмс шуналтжээ

Кэти Холмс өөрийн нөхөр асан Том Крузтай шүүхдэлцэхээр болж байгаа аж. Бүсгүй хуучин эр нөхрөөсөө жилд 400 мянган долларыг Сури охиныхоо асаргаа, хүмүүжилд зориулж авдаг хэдий ч үүнийгээ чамлан, хэмжээг нь нэмэгдүүлэхийг зорьж байгаа гэнэ шүү. 

Кэтид ойрхон нэгэн эх сурвалж “Тэр өөрт нь санал болгож буй ажил болгоныг хийдэг хэдий ч охиноо бүрэн дүүрэн хангаж чадахгүй байгаа. Сури том болж байгаа учраас элдэв аялал, шинэ хувцас, хувийн багш, бүжгийн хичээл, уран гулгалт, зургийн хичээл зэрэгт нь нэлээдгүй мөнгө шаардагдах болсон” хэмээн ярьжээ. 

Сури охин одоогоор есөн настай бөгөөд яваандаа хэрэгцээ нь нэмэгдэх учраас Кэти эцгээс нь тогтмол хангалттай мөнгө авч байхыг эрмэлзэв.