"Шинэ үе" продакшны жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар хамтран дуулах болсон. Тэгвэл тэд тун удахгүй хамтран тоглолтоо хийхээр болжээ. Тодруулбал, тэд ирэх аравдугаар сарын 9-нд "Хайрын тэнгэр диваажин" нэртэй тоглолтоо хийхээр бэлтгэлдээ орсон байна. Жүжигчин Л.Сөрөлт, дуучин А.Түмэн-Өлзий нар өмнө нь "Хөөрхөн" дууг хамтдаа дуулж олны хүртээл болгосон. Харин одоо тэдний "Нандин" хэмээх дуу хит болоод байгаа билээ.
Н.АЗ