Их Британийн “Financial Times” сонинд Франц Герман, Итали улс Британийн жишгээр Хятадын эрх баригчдын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкинд элсэхээр болсныг тус байгууллага дахь эх сурвалждаа түшиглэн мэдээлжээ. АНУ-ын зү- гээс шинэ банк удирдлагын хувьд өндөр шаардлага ханган, нийг мийн хувьд баталгаа болж ча дахгүй хэмээн үзэж, энэ ажилд хамт рахгүй байхыг хол боотнууддаа уриалсан боловч эдгээр улс сануулгыг нь ойшоох бодолгүй байгаа бололтой. Мөн Европын парламентын тэргүүн гишүүн орнуудын шийдвэрийг дэмжиж, Хятадын шинэ банк олон улсын стандартад нийцэх ёстой гэдгийг цохон тэмдэглэжээ. Үүнтэй зэрэгцээд Өмнөд Солонгос, Швей царь, Люксембург зэрэг орны эрх баригчид тус банкны үйл ажиллагаанд нэгдэх талаар хэлэлцэж байгааг “Синьхуа” агентлагаас мэдээлсэн байна. Барууны орнуудаас Их Британи хамгийн түрүүнд шинэ банкны ажилд оролцох хүсэлтээ гаргаж, тус улсын Сангийн сайд Жорж Осборн “Энэ бол Британи, Ази тив хоёрын хувьд хамтарсан төсөлд хөрөнгө оруулж, цугтаа өсч хөгжих, онцгой боломж олгосон үйл хэрэг” хэмээн үнэлсэн юм. Британийн энэхүү сонголтыг АНУ-ын тал таагүй хүлээн авч, Ерөнхийлөгч Б.Обамагийн засаг захиргаанаас шүүм жилсэн.
Гэхдээ зарим ажиг лагч АНУ-ын үнэн хол боотон энэ байгуул- лагад эл сэхээр шийдвэрлэсэн нь тус байгууллагыг дотроос хянаж, нөлөөг нь хязгаарлах зорилготой хэмээн хар даж буйгаа илэрхийлсэн. Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкийг байгуулах тухай санаачлагыг өнгөрсөн онд болсон АПЕК-ийн уулзалтын өмнө зарлаж, Хятад болон Азийн 20 орон үүсгэн байгуулагч нь болно гэдгээ мэдэгдсэн. Эдгээр орны удирдлагашинэ банк бий болгосноор барууны санхүүгийн байгууллагуудын дангаар ноёрхох байдлыг халах зорилго агуулжээ. Азийн бүс нутагт шинэ банк нь АНУ-ын хяналтад орших Дэлхийн банк болон ОУВС, түүнчлэн Японы нөлөөнд байдаг Азийн хөгжлийн банкны (АХБ) хувьд хүчтэй өрсөлдөгч болох магадлалтай. Энэ байгууллагад Энэтхэг, Син гапур, Тайланд зэрэг нийт 21 орон элсэх хүсэлтээ илэрхийлсэн нь АНУ, Японы дэмлжэгтэйгээр үйл ажиллагаа явуулдаг АХБ-ны байр суурийг сулруулах магадлалтай нь дэлхийн хэмжээнд геополитикийн хүчний харьцаа Хятадын талд ашигтай эргэж байгааг илтгэсэн дохио юм. Харин АНУ-ын тал шинэ банкны удирдлагын арга барилын талаар эргэлзээгээ илэрхийлж, нэгдэхээс татгалзсан байна.
Хэрэв та энэхүү хөрвүүлэгчийн сайжруулсан хувилбарыг Майкрософт Ворд, Эксел, Поверпойнт, ОпенОффис