09.28

Г.Маралмаа ял завшихгүй

Дөрвөн настай охины үхэлд буруутгагдаж байгаа төрсөн эцэг Т.Цогт, хойд эх Г.Маралмаа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хурал гурав дахь удаагаа хойшилсон байгаа. Энэ удаагийн шүүх хурал шүүгдэгч Г.Маралмаагийн биеийн байдал муудсанаас болж ирэх сарын 07-ныг хүртэл хойшилсон билээ. 

Өнөө маргаашгүй амаржих болсон Г.Маралмааг шүүх хурлаас ял завших гэж байна гэсэн мэдээлэл гадуур гараад байгаа юм. Хэрвээ түүний гэм буруутай нь шүүхээр эцэслэн тогтоогдвол ял завшихгүй, харин ялыг нь хойшлуулна гэдгийг албаны эх сурвалж хэлж байгаа юм. Учир нь, тэрбээр амаржаад хүүхдээ хоёр нас хүртэл нь өөрөө өсгөөд дараа нь асрамжийн газарт өгдөг хуультай.