09.29

“Бумбардай” комикийг Францад хэвлүүлнэ

Хүүхдэд зориулсан монгол комик ном болох “Бумбардай” цувралыг Франц улсад хэвлүүлэхээр болжээ. “Нүүдлийн зурган өгүүлэмж” сангийн тэргүүн, хүүхдийн номын зураач Н.Эрдэнэбаярын бүтээл болох уг цувралын “Бумбардай аргалд явсан нь” ном олон улсын уралдаанаас гранпри шагнал хүртсэн билээ. Зураач Н.Эрдэнэбаяр “Бумбардай” номоо 108 цуврал болгохоор зорьж ажиллаж байгаа аж. Монгол ахуй, соёлын тухай өгүүлдэг энэхүү цувралыг Япон улсад хэвлүүлж байсан юм байна.