ШӨХТГ-аас зарим их дээд сургуулийн төлбөр, хүнсний бараа бүтээгдэхүүний шошгонд шалгалт хийж хэд хэдэн зөр чил илрүүлжээ. Түүнчлэн зо риу- лалтын дугуй түгжигч ашиглан иргэдийг хохироох нь хууль бус гэдгийг ШӨХТГ-аас мэдээллээ. Хяналт шал гал тад МУИС, МУБИС, ШУТИС, ХААИС, АШУҮИС-ийг хамруулсан байна. Шалгалтаар үндэслэл- гүйгээр сургалтын төлбөрөө нэмэх, сургуулийн дотоод журамд заагаагүй ч оюутнуудаас нэмэгдэл татаас, суурь ху- раамж авч байгаа нь илэрчээ. Тухайлбал, МУИС-ийн Шинж- лэх ухааны сургуулийн сургал- тын төлбөр өмнөх жилийнхээс 24.4, АШУҮИС 10-68, МУБИС 23 хувиар нэмсэн аж. Түүнчлэн МУИС оюутнуудаас суурь хураамж гэх 224 мянган төг- рөгийн төлбөр нэмж авах, хичээл сонголтоос хожимдсон бүртгэ лийн хураамж авч байгаа нь хууль бус гэдгийг ШӨХТГ- ын дарга Т.Аюурсайхан хэлэв.
Эдгээр их дээд сургуулийн удирдах зөвлөл өрсөлдөөний тухай хуулийг зөрчсөн бө- гөөд сургалтын төлбөр нэ мэг- дүүлсэн үндэслэлээ ирүүлээ- гүй юм байна. Зөрчил гаргасан их сургуулиудад улсын байцаагчийн албан шаардлага хүргүүлж, захиргааны шийтгэл ногдуулахаар болсон аж.
Харин хүнсний бүтээгдэхүүнд хийсэн шалгалтаар “Цайны ертөнц” ХХК-ийн худалдаалж буй“Найман тахилтай цай”, “Стимо” ХХК-ийн “Гүрж но- гоон цай”, “Миний сүлжээ” дэл гүүрийн худалдаалж буй “Бөмбөөлэй цагаан будаа”, “Таван богд интернэйшнл” ХХК- ийн худалдаалж буй “Найман гишүүн төгөлдөр”, “Мөнгөн аягат” зэрэг бүтээгдэхүүний үйлдвэрлэсэн улс, үйлдвэрлэг- чийн хаяг тодорхой бус бай- гааг илрүүлжээ.
Дээрх зөр чил нь стандартад ний цээ гүйн зэрэгцээ хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байд лыг хангах тухай хуу лийг зөрчсөн явдал гэдгийг анхаарууллаа. Зөрчлийг арилгуулахаар албан шаардлага хүргүүлсэн гэдгийг албаныхан хэлсэн юм. Түүнчлэн зориу лалтын зог соолд автомашинаа байр- шуу лаагүй жолооч нарын ав то машиныг ачих, дугуйг нь түгжих журам хэрэгжээд багагүй хугацаа өнгөрсөн. Энэ оны хоёрдугаар сарын байд лаар 11746 тээврийн хэрэгслийн дугуйг түгжиж 234.9 төгрөгийн орлогыг хууль бусаар төвлөрүүлж иргэдэд их хэмжээний хохирол учруулсан болохыг ШӨХТГ-аас тогтоосон билээ. Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд ШӨХТГ-аас “Зориулалтын дугуй түгжигч ашиглах журам”-ыг хууль бус захиргааны актад тооцуулахаар нэхэмжлэл гаргас ны дагуу энэ сарын 24-ний өдөр гомдлыг хянан хэлэлцээд, НИТХ-аас баталсан дээрх журмыг хууль бус гэж үзжээ.
Э.ТӨВЧИМЭГ